Себу хотын топ 6

1. The Company Cebu - IT Park

Тус компани нь Zero-Ten Co. LTd. компанийн бүтээсэн олон улсын хамтын ажиллагааны оффис юм.  Японы Фүкүока хотод төвтэй иж бүрэн үйлчилгээний төв.

Себу хотын төв IT Park-д байрладаг. Байгалийн гэрэлтүүлэгтэй, өргөн саруулхан том цонхнуудтай, мөн вип үйлчилгээ хүсдэг хүмүүст зориулсан ажлын байрны вип өрөөтэй, ганцаарчилж болон өагаар ажиллах ажлын өрөөг маш ихээр шийдэж өгсөн. Энд та хичээлээ, ажлаа хийхэд үнэхээр тухтай, намуухан хөгжимд кофе цай уунгаа ажилдаа анхаарч ажиллах дээд зэрэглэлийн орчин бүрдсэн. Тус байгууламжид тогтмол арга хэмжээ, уулзалтууд зохион байгуулагддаг.  Гарааны бизнес, технологийнхон, бизнес эрхлэгчид энд хурал цуглаан уулзалт зохион байгуулах дуртай. Та энд бие даан суралцсан чболно. Интернэт маш хурдтай. Хурлын өрөө, уулзалтын өрөө, тусгайлан түрээсэлсэн ширээ, сандал, Видео онлайн уулзалтын өрөө, гэх мэт маш олон өрөөтэй. Та өдрөөр, сараар түрээсэлсэн ч болно. 24 цагаар тасралтгүй ажилладаг учир та гадаадаас ч ажлаа төвөггүйхэн хийж болно. 

Себу хотын топ 5 WORK PLACE-т багтдаг. Тансаг зэрэглэлийн оффис. 

  

 

      

    

  ҮНИЙН ТАРИФ

 

2. LYFSPACE coworking

Интернэт маш хурдтай. Хурлын өрөө, уулзалтын өрөө, тусгайлан түрээсэлсэн ширээ, сандал, Видео онлайн уулзалтын өрөө, гэх мэт маш олон өрөөтэй. Бие даан суралцах төв. Хамтран ажиллах. Хурал уулзалт зөвлөгөө хийх танхимтай. Хурал уулзалтын өрөөг хүссэн цагаараа ашиглах боломжой. Төлбөрийн хувьд Нэг цаг тутамд P25.00 төлдөг..
Тохь тухтай, боломжийн үнэтэй. Мөн энд амралтын өрөө, уулзалтын индэр, тавцангийн өрөө байрлах өрөө нэг дор байдаг. 

 

    

          

3. ASPACE Crossroads

ASPACE Себу нь Себу хот  IT паркийн яг замын эсрэг талд байрладаг. Шинэ үеийн өвөрмөц шийдэлтэй. Чөлөөт уулзалт, илүү өргөн цар хүрээтэй арга хэмжээ зохион байгуулах дуртай хүмүүст зориулагдсан. Эндхийн үйлчлүүлэгдчийн хувьд илүү энгийн хоорондоо яриа өрнүүлж ажлаа хийдэг гэмээр. 

 

4. Workplace Cafe

Себу хотын, F. Рамосийн гудамж Мандауе хот, Типоло, Мантаавын өргөн чөлөөнд байрладаг оффис. Маш хямд үнээр үйлчилдэг. Сүүлийн үед хамгийн их үйлчлүүлэгчтэй болж байгаа оффис. Ажлын байрны кафе нь таныг ажлаа амжуулахад шаардлагатай бүх зүйлийг бэлтгэж өгсөн байдаг. Өндөр хурдны интернэт тохилог ая тухтай орчин мөн дээрээс нь Workplace Cafe-ийн ажилчдын бэлтгэсэн амтат халуун кофе, намуухан аялгуутай. Себу-д хамгийн сүүлд нээгдсэн Ажлын байрны оффис юм. Танд маш олон цахилгаан залгуур, тухтай суудал, хурдан WiFi , хурал уулзалтын өрөө ашиглах боломжтой. Мөн гар аргаар хийсэн ундаагаар үйлчилдэг. Гэхдээ эднийх фооис ашиглах түрээсийн үнэ маш хямдхан учраас та дотор ажиллаж байгаа кофе шопоос заавал юм захиалх шаардлагатай болдог. 

   

   

     

5. iioffice Cebu

 

Дараагийн танилцуулах оффис маань "iioffice CEBU" юм. "iioffice" нь японоор "сайн алба" гэсэн утгатай. Энэ бол бүтээгчид, freelancers, хувиараа бизнес эрхлэгч хүмүүс болон ажлаасаа хол томилолтонд явж байгаа алслагдсан ажилчдын хувьд ажилаа тасралтгүй үргэлжлүүлэх хийн боломжтой хамгийн гоё оффис. Оройн зайну хувьд үнэхээр тохилош, тав тухтай, WiFi, хурлын өрөө, тохилог суудал, гал тогоо байдаг. Энд заримдаа технологи, бизнес, соёлын талаар янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.

Байгууламж
+ Гайхамшигтай интернет холболт
+ Хурлын өрөө
+ Гал тогоо ба багаж хэрэгсэл
+ Өөртөө үйлчлэх кофе шоп
+ Хэвлэх / Сканнер
+ Хүлээн авагч
+ Захидал, Багц хүлээн авах
+ Skype / утасны лангуу
+ Өвөрмөц интерьер дизайн

            

 

6. Seat Leasing & Serviced Offices 

 

Байгуулагдаад 4 жил болж байгаа нь Себу хотын 7 байршил WORK PLACE- аа байршуулсан. Нийт тус компаний 8000 гаруй суудал түрээслүүлж байгаа. Та эндээс дуудлагын төвийн оффис, үйлчилгээний газар, хурал цуглаан хийх өрөө, бие даан суралцах суудал түрээслэх гээд маш олон сонголтууд байгаа.

                    

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/

Та англи хэлээ сайжруулмаар байгаа ч ажлаа орхиж чадахгүй байна уу. Та Филиппинд санаа зоволтгүйгээр ирж сурах боломж байдаг. Учир нь энэ улсад WORK PLACE төвүүд маш их байгаа. Бүгд өндөр хурдны интернэт, тусгай тоног төхөөрөмж, дэлгэц бүхий хурлын өрөө гэх мэт бүх зүйл бэлэн.