БАРИЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ МАНТАЙУПАН ХҮРХРЭЭ

Мантайупан хүрхрээ бол Себугийн олонд танигдаагүй хүрхрээнүүдийн нэг юм. Cебу хотын Барили дээр байдаг тус хүрхрээ олны анхаарлын төвд нэг их байдаггүй. Зөвхөн нутгийн иргэд явах зам, очих газрыг сайн мэддэг. Биднийг очиход энэ хүрхрээ нь үндсэндээ өмнөх олон жилүүдээсээ илүү татарч ширгэж хуурайшсан гэх боловч үнэхээр гүн хүрхрээ байлаа. Том жижиг гэсэн 2 түвшний хүрхрээ байдаг бөгөөд тус хүрхрээний доод талынх нь арай жижиг, харин модон гүүрээр гараад 2 дохь хүрхрээ нь үнэхээр асар том хүрхрээ байна. Манайхаар бараг 20 давхар барилгатай дүйцэхүйц өндөр. Мантайупан хүрхрээ Себу мужийн өмнөд хэсэгт орших Кавасан хүрхрээг гүйцэхгүй ч гэлээ үнэхээр үзэсгэлэнтэй газар. Найз нөхдөөрөө, хайртай хосуудаараа ирэхэд орчноос тасарч, усны чимээг сонсох нь танд таалагдах болно. Мантайупан хүрхрээ рүү орох төлбөр нь 10 PHP, энэ ердөө л зогсоолын төлбөр юм. Мөн та бүхэнд дуулгахад Барили нь ихэвчлэн газар тариалангийн газар бөгөөд Себу хотын өмнөд хэсэгт, хотоос 60 км-ийн зайд байрладаг. Хэрэв та Moalboal руу аялах юм бол замаараа Barili-аар дайрч өнгөрх учир Мантайупан хүрхрээгээр заавал зочлоорой. Ажлын өдөр хичээлээ эрчимэтэй үзчихээд амралтын өдөр аялаж зугаалбал сайхан биш гэж үү. 

   

        

 

 

 

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/

 АМРАЛТЫН ӨДРИЙН АЯЛАЛ 2019.10.12

ТА АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛАНГАА СЕБУ ХОТООР АЯЛАЖ ЗУГААЛААРАЙ. СУРГАЛТЫН ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ БИДЭНД МЭДЭЭЛЛЭЭ ҮЛДЭЭНЭ ҮҮ.