БАРИЛИД ОЧИЖ ЗАГАСЧЛАЯ.  [ AC Tilapia Fun Fishing In Barili  ]

Себу арал дээр очсон жуулчдад нутгийн иргэд мэдээж тоо томшгүй олон үйл ажиллагааг санал болгодог. Ихэнх жуулчид Себу далайн эрэг рүү явахыг илүүд үздэг боловч бусад жижиг арал дээр түүнээс илүү олон хөгжилтэй зүйл хийж болдог. Жишээлбэл та Себугийн өмнөд хэсэгт орших Barili дээр очиж загасчилж болно. Цөөрмийн ойролцоо зуслангийн байшин байдаг бөгөөд амралтын газарт загасчлахдаа үлдэж болно. Барьсан загасаараа загасны шөл, шарсан загас хийлгэж идэх хичнээн амтай, бас зугаатай гээч. Мэдээж Манай монгол шиг нуур мөрнөөс барьдаггүй хэхэ. Зүгээр л "AC Tilapia Fun Fishing" нэртэй гэр бүлийн парк дээр очоод цөөрөмд байгаа тэжээвэр загаснуудыг барих юм. Бүтэн өдөржингөө хүрхрээ үзэж аялж зугаалсны дараа гэр бүлээрэй, найз нөхдөөрөө загасчилна гэдэг үнэхээр хөгжилтэй. Та загасаа бариад өгчихсний дараа хүрээлэнгийн ажилчид танд түүгээр чинь хоол хийж өгнө. Эндхийн загас худалдааны загаснаас илүү амттай, илүү эрүүл байдаг. Бас нэг зугаатай зүйл нь та загас барихаас гадна, морь унах, бассейнд хөгжилдөх, орчин тойрноор аялж зургаа даруулах. Цэнгэг агаартай энэ газар хүйтэн шар айраг ууж суух үнэхээр сайхан. Дашрам хэлэхэд Себу хотын өмнөд хэсгийн арлуудаар аялах нь хойд хэсгийн арлуудыг бодвол харьцангуй хямд өртөгтэй байдаг юм. Аралтын өдрийн бас нэгэн хөгжилтэй аялал "AC Tilapia Fun Fishing" парк байлаа. 

 

"AC Tilapia Fun Fishing" парк дахь зургийн цомгоос 

  

  

  

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/

ТА АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛАНГАА СЕБУ ХОТООР АЯЛАЖ ЗУГААЛААРАЙ. СУРГАЛТЫН ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ БИДЭНД МЭДЭЭЛЛЭЭ ҮЛДЭЭНЭ ҮҮ.