Sayaw Beach resort [ BARILI ]

Sayaw Beach Resort бол Филиппины Барили хотын Bariliay Sayaw далайн эргийн бүс юм. Автомашины хурдны замтай ойрхон тул тэнд очиход маш хялбар байдаг. 

              

 

Себу хотоос 61 км-ийн зайд оршдог ямар ч тээврийн хэрэгслээр ердөө 3 цаг хүрэхгүй хугацаанд хүрч очино. Та ийшээ ирхийн тулд нутгийн иргэдийн зорчдог Sayaw Beach чиглэлийн хот хоорондын автобусанд суух, V-Hire буюу Van түрээслэх, такси эсвэл хувийн тээврийн хэрэгслээр явж болно. Сонголт их.

Наран шарлагын газар өргөн уудам талбайтай, үзэсгэлэнтэй хэдий ч жуулчдад зориулсан тансаг зочид буудал, орд харш, ресторан байхгүй. Энгийн л тэндхийн уугуул овоохой, жижиг бетонон байшингаас өөр байгууламжгүй. Гэсэн хэдий ч үнэхээр үзэсгэлэнтэй. Себугийн бусад наран шарлагын газар элсэрхэг байдаг бол энэ арал шүрэн чулуун арал.Эрэг дээр алхах, усанд алхахдаа сандал өмсөж орох нь хөлөө хамгаалах зөв сонголт болно. Хамгийн Сайн мэдээ гэвэл энэ газар нь төсвийн аялагчдад зориулагдсан юм. Өөрөөр хэлбэл хямд зардлаар аялал хийхийг хүссэн хүмүүст ийшээ ирэхийг зөвлөж байна. Хоёрдугаарт жилийн аль ч үед хүн их ирдэггүй. Та найз нөхөдтэйгөө нэг өдөр нам жим далайн эрэг дээр хөгжилдөж, наргиж өнгөрөөхийг хүсвэл ийшээ очоорой. Sayaw-ийн эрэг орчмоор Филиппиний алдарт Papaya /папаяа/ жимс ургадаг. Та том хулс модоор Папаяа унагаж чадвал аваад харьж болох юм. 

Ойролцоох сонирхолтой газрууд


Sayaw Beach Resort-ийн ойролцоо байгалийн үзэсгэлэнт газруудыг олж харах боломжтой. 

Sayaw-ийн эрэг орчмоор Филиппиний алдарт Papaya /папаяа/ жимс ургадаг. Та том хулс модоор Папаяа унагаж чадвал аваад харьж болох юм.  Мэдээжийн хэрэг Мантайупан хүрхрээ гэх мэт газруудад очихын тулд нийтийн тээврээр явах хэрэгтэй.

Агуй
Хэрэв та үргэлжлүүлээд адал явдалтай аялал хийхийг хүсвэл энд бас далайн агуй байдаг /би тэгж нэрлэв хэхэ/. Та энэ агуйг үзэхийн тулд жижиг сэлүүрт завь түрээслэх хэрэгтэй. Завь түрээслэх үнэ 300 пэсо орчим байдаг /3-4 хүн суух/. Биднийг агуй руу очхоос өмнө завьчин болоод манай филиппин найз маань бидэнд завь сэлүүрдэх дасгалыг зааж өгсөн. Учир нь энэ нь агуй руугаа дөхөхөд хэрэг болноо гэж тэр хэлсэн. Агуй дотор зургаа даруулаарай.

Молава сүүний станц
Саяав далайн эрэгт ойрхон үхрийн сүү, ямааны сүүний үйлдвэр байдаг. Та үхрийн сүүний фермийн дэргэдэг зайрмагны үйлдвэрээр заавал ороод гараарай. Шинэхэн нойтон зайрмаг үнэхээр амттай байсан. Зайрмагны хувьд амттай ч гэлээ үзэмжтэй бол биш. Сонирхох эсэх нь таны л дур. 

Барилигаас Себу орох сүүлийн автобус оройны 20 цагт хөдөлдөг. Та автобуснаасаа хоцрохгүй байхыг хичээгээрэй. Учир нь Себугийн өмнөд хэсгийн арал жуулёдын дунд тийм ч их алдартай биш, аялал жуулчлал хойд хэсэг шигээ хөгжөөгүй. Энд тансаг зочид буудал, ресторан ховор. Тиймээс бүх аялалаа оройны 20.00 цагт дуусгахыг зөвлөе.

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/

 

ТА АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛАНГАА СЕБУ ХОТООР АЯЛАЖ ЗУГААЛААРАЙ. СУРГАЛТЫН ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ БИДЭНД МЭДЭЭЛЛЭЭ ҮЛДЭЭНЭ ҮҮ.