FIRST SIRAO GARDEN

Себу хотод байрлах Sirao Garden цэцэрлэгт хүрээлэн нь дотроо шинэ хуучин гэж 2 өөр байдаг. Та ийшээ аялах бол First Sirao garden, Second Sirao Garden гэж 2 өөр байгаа гэдгийг санаж явахад илүүдэхгүй. 1 дэх Сирао цэцэрлэг бол та шувууны өлгий нутагт очсон мэт мэрэмжийг танд төрүүлнэ Учир нь энд аварга том шувааны үүр, савлуур гэх мэт зүйлүүд байдаг.  Ээн газар шинэ Sirao Flower Farm-аасаа 100 метрийн зайд оршдог. 

 

              

       

     

    


Орох тасалбар: Нэг хүний 50 пэсо
Ажиллах цаг: Даваа-Ням гарагт 06:00-18:00 хүртэл

Sirao Pictorial Garden ба First Sirao Garden руу яаж очих вэ?

Via Habal-Habal түрээслэж явна. Энэ та мотоциклоор явна гэсэн үг.  Мотоциклийн жолооч нар ихэвчлэн жуулчдад 2 талдаа 800 пэсогоор явна гэж санал болгодог. Гэхдээ энэ нь үнэтэй юм. Та сайн үнийг буулгаж яваарай гэж зөвлөе. Себу хотод байрлах J.Y. Square Mall-ийн үүднээс мотоцикл түрээслэхэд болно. 2 хүн хамтдаа сууж болно. Энэ хэмжээ нь 2 хүнд тохиромжтой. Аялал нь 30 минут орчим үргэлжилнэ. Хабал-хабал мотоциклийн жолооч цаг тутамд Php100-200 цагийн хооронд нэмэлт хүлээлтийн төлбөр шаардаж магадгүй. Эсвэл та зүгээр л такси бариад явж болно. Гэхдээ энэ нь үнэтэй тусна гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу. 

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/

Та Филиппин улсад сурангаа аялах гэж байгаа бол Филиппин дэх аялалын хөтөлбөрүүд танд тусална гэдэгт итгэлтэй байна. Та Филиппин улсын сургалт, аялал, дурсаглт газруулын мэдээллийг төлөөлөгчтэй холбогдож аваарай