BAMBOO [ ФИЛИППИНЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ГЭР ]

Nipa hut  /эртний нэршил/ овоохой буюу Bahay kubo /үндсэн нэршил/ бол Филиппинчүүдийн үндэснийх нь байшингийн нэг төрөл юм.  Үүнийг Филиппинчүүд Bamboo house /орчин цагийн нэршил/ гэдэг. Байшин барих түүхий эд нь Bamboo буюу бидний мэдхээр хулс мод. Bamboo бол яахын аргагүй Филиппиний түүх соёлын нэг.  Монголчууд эртнээс тоонот гэртээ амьдардаг байсантай ижил Филиппинчүүд эртнээс энэ байшинг барьж амьдарч ирсэн. Орчин цагт алслагдмал тосгоны уугуул иргэд, эсвэл ууланд оршин суугч цөөн хэсэг бүлэг хүмүүс л Bamboo-д амьдарлаг. Бусад нь бол шавар, тоосгон, орчин үеийн байшин байрьж амьдардаг. Гэхдээ та Филиппинд ирвэл далайн эргийн, арлын олон олон жуулчны бааз, амралтын газар, наран шарлагын газрууд Bamboo-тай. Та энэ улсад ирээд аялаж, сурч, амьдарч байгаа бол Bamboo дотор заавал хонож үзээрэй. Үнэхээр гайхамшигтай. Нарыг нэвтрүүлэхгүй, Салхи агаар нэвтрүүлдэг гайхалтай инженерийн шийдэлтэй. Халуун орны диваажин Филиппины олон арван далайн эрэг дээр байрлах энэхүү Bamboo дотор нэг шөнө хоноглох үнэ зэрэглэлээсээ хамаараад 800-1500 пэсо /монгол мөнгөөр ердөө л 43000-55000 төгрөгбайдаг. Хосуудад зориулсан, найзуудад зориулсан, гэр бүлд зориулсан гээд олон төрлийн загвар шийдэлтэй байдаг. 

/Хосуудад зориулсан Bamboo/

 

/Филиппин улсын үндэсний байшин/

 

/Дотроо ариун цэврийн өрөөг шийдээд өгчихсөн байдаг/

 

/Харахад жижигхэн ч дотроо 2 давхар, нэг байшинд 8 хүн унтах боломжтой/

 

/Bohol арал дээр амралтын газрын Bamboo нэг хоногийн 800 пэсо байсан. Манай мөнгөөр 53000 төгрөгөөр 8-улаа хоносон /

 

/Агаар салхи нэвт шувт үлээгээд үнэхээр сайхан амардаг юм билээ/

 

Аялал гэдэг тухайн улсын үндэсний түүх дурсгал, соёлтой танилцах, байгалийн сайхан, ард иргэдийн аж амьдралыг таних гээд олон гайхалтай зүйлийг агуулж байдаг. Та аливаа улсын сайн муу бүх зүйлийг таньж мэдэж байж тэр жинхэнэ аялал болох буй заа. 

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/