Филиппиний Себу хотод хамтдаа суралцсан аав хүү 2-ын сэтгэгдэл

Сайн байна уу? Би гэр бүлээрээ Филиппинд суралцахыг хүсч байна. Нөхөр /эхнэр хүүхдүүдтэйгээ хамтдаа суралцангаа аялах сонирхолтой байна. Урамшуулал байдаг уу, Төлбөр хэд вэ, Ер нь наана чинь очоод сурвал хэр үр өгөөжтэй байдаг вэ, орчин нь ямархуу вэ? 

Олон хүмүүс эдгээр асуултыг Нилсээс асуудаг. 

 

Манай энэ удаагийн оюутны ярилцлагад япон улсаас ирж суралцаж байгаа Такаюки Найто болон түүний хүү Харуносуке нар Нилс эцэг эхийн хүүхдийн сургалт-нд гурван долоо хоногийн хугацаатай хамрагдсан сэтгэгдлээ хуваалцлаа. 

Энэ нийтлэл нь эцэг эх, хүүхдүүдтэйгээ хамтдаа, гэр бүлээрээ Филиппинд сурахаар сонирхож байгаа эсвэл сургуулиа сонгох гэж санаа зовж байгаа хүмүүст зориулсан юм.

Оюутны товч танилцуулга: 

  • Нэр: Такаюүки Найто/аав/

Нас: 46

Ажил: "Кока Кола Жапан" компаний мэргэжилтэн

  • Нэр: Харүносукэ Найто-Күн

5-р ангийн сурагч

Суралцаж байгаа хөтөлбөр: 

Аав-Бизнесийн англи хэл

Харуносуке-Ерөнхий англи хэлний курс

Хичээлийн цаг: Даваа-Баасан гарагт 6 цагийн хичээл / аав хүү 2 тусдаа хөтөлбөрөөр хичээллэдэг/

Суралцсан хугацаа: 3 долоо хоног

Байр: Classic campus (дөрвөн ортой өрөө) 

-Хамтдаа гэр бүлээрээ Филиппиний Себу хотод суралцахаар шийдсэн шалтгааныхаа талаар яриач.

Такаюки /аав/: Эхлээд эхнэр маань хүүтэйгээ явах гэж байсан ч цалингаараа урт завсарлага авч чадсан.

Хэрэв би хэдэн жилийн турш цалингийн ажил эрхлэхээр ажиллаж байсан бол ирээдүйд өмнөх зүйлийг харгалзан үзэж англи хэл сурахыг хүсч байна.

Одоо Япон улс маань улам бүр даяарчлагдаж, эдийн засгийн хувьд өргөжиж, бүх бизнесийн байгууллагын үйл ажиллагаа гадаад руу чиглэж байна. Одоо манай улсын компаниуд ажлын байранд тууштай үлдээх хүмүүстэй англи хэлний шаардлага тавьж байна.

Өөр нэг шалтгаан маань манай гэр бүл ирээдүйд /хойшдоо/ гадаадад амьдрахыг хүсч байгаа.  Англи хэлээр ярьдаг оронд амьдрах ямар байх вэ гэдгийг эхлээд сорихыг хүссэн юм.

Би Себу арал эсвэл Фижи-д сурья гэж судалсан. Гэхдээ Фижи нь Австралийн аялгуутай юм шиг санагддаг. Би нутгийнхаа дуудлагатай арай ойр сурахад дөхөм байх болвуу гэж бодож Филиппин улсын Себу арал дээрх Англи хэлний сургуулийг сонгосон.

Харунокай-кун /хүү/:

Би 2 ихэр дүүтэй. Хоёр дүү маань одоо гуравдугаар ангид сурдаг. Тэд английг хараахан сурч эхлээгүй байгаа. Манайх гэрээрээ англи хэл мэддэг болохоороо бүх гэр бүлээрээ гадаадад амьдарч, гадаадад сурах хүсэлтэй байгаа.

/аав/Такаюки: Хэрэв та бүхэн энд сурхаар ирвэл дор хаяж нэг сар суралцаараа гэж зөвлөмөөр байна. Бага сургууль, дунд сургуулийг завсарлагаа авч амарсан үед нь энэд сурах бүрэн боломжтой. 

Бага сургууль нь бас хаалттай тул гадаадад сурах бүрэн боломжтой.

-Та 2 наашаа ирэхээс өмнө ямар нэгэн түгшүүртэй байсан уу?

Такаюки: Наашаа ирхээс өмнө хүү маань англи хэлний ямар ч мэдлэггүй байсан болхоор би санаа зовж байсан. Гэхдээ манай хүү эхний өдрөөс эхлээл багш, оюутнуудтай зугаацаж, хөгжилдөж байсан болхоор би тайвширчихсаан.

Харуносуке: Филиппиний багш нар хөгжилтэй, сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Заримдаа би англи хэлээр бүр сайн ойлгодоггүй. Гэхдээ би өдөр ирэх тусам ойлгодог болсон. Ярианы хичээлээрээ л илүү их ойлгодог.

Такаюки: Гадаадад сурч байгаа оюутнууд бүгд л их гэгээлэг, боловсролтой, хүмүүжилтэй, найрсаг зан чанартай байдаг. Нилс өөрөө гадаад оюутнуудад их сайхан орчинг бүрдүүлж чаддаг. Хүүхдүүд маань гадаадын соёлтой хүмүүжилтэй хүмүүстэй чөлөөтэй харилцаж, хэлээ сайжруулах боломж байна гэж ойлгож болно. 

Би энд ирээд хүүдээ нэг их анхаарах шаардлагагүй байсан. Учир нь хүү маань их өөрөө сургуулийн гадаад эгч ах нартайгаа хөгжилдөөд, тэд нар ч хүүг маань чөлөөтэй саатуулчихдаг байсан. Хүү маань надаас хамааралгүй хөгжилдчихдөг. Би бас хүү маань маш олон найз нөхөдтэй болсон. Би чөлөөт цагаа ихэвчлэн бусад эцэг эхүүдтэй өнгөрөөчихдөг. 

Филиппиний Себу хотод суралцах нь хөгжилтэй! Амралтын өдрүүдэд найз нөхөдтэйгээ үргэлж аялаарай.

 

-Танд энэ сургуульд суралцах нь сайхан байсныг дуулах бидэнд ч бас үнэхээр сайхан байна. Та амралтын өдрүүдэд өөр газраар аялж үзсэн үү?

Такаюки: Бид 2 энэ гурван долоо хоногийн хугацаанд Бямба, Ням гараг бүр хаа нэг тийшээ аяладаг. Дан ганц амралтын өдөр ч гэлтгүй ажлын өдрүүдэд ч би бусад эцэг эхчүүдтэй нийлээд гадагшаа гарж хоол идэх, шар айраг уух гэх мэт зүйл хийдэг. 

Харуносуке-кун /хүү/: 

Би далайн эрэг, зугаалгаар явах дуртай байсан. Усан тавцан дээрээ гулгах дуртай. Филиппинд үүнийг хийх их гоё юм билээ. Загас маш ойрхон харагддаг, Үнэхээр тунгалаг. 

Такаюки/аав/: Бид өмнө нь Японд байхдаа ч гэр бүлээрээ далай орж амардаг байсан. Филиппинд ирж хүүтэйгээ далай дээр гулгаж үзэхийг их хүсч ирсэн дээ. 

-Үнэхээр таатай байсан. Та нутгийн хүмүүстэй ямар нэгэн байдлаар харьцаж байсан уу?

Такаюки-сан: Хүүгийн маань нэг авууштай зан чанар бол аливаа зүйлээс огтхон чайж, ичиж, санаа зовдоггүй. Багшийнхаа яриаг ойлгохгүй, зарим нэг жижиг хүндрэл гарвал над дээр гүйж ирээл БИ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ААВАА гэдэг. Тэр бүрт нь би сургуулийн удирдлага, багш нартай уулзаж хүүд маань илүү өөр аргаар туслахыг хүсдэг. Гэхдээ одоо хүү маань хангалттай сайжирч байна. 

-Японд байгаа гэр бүлийнхэнтэйгээ ийм түүх хуваалцдаг уу?

Такаюки /аав/: Бид гэр лүүгээ байнга утсаар ярьдаг. Үлдсэн 2 хүүхэд маань шуугилдаад л хурдан наашаа ирэх юмсан л гэж ярьдаг. Бас би ах дүү нартайгаа утсаар ярьдаг. Тэд ч бас ийшээ ирээд үзвэл зүгээр юмуу гэж ярилцдаг. Ах дүү нар маань ч бас англи хэл сурахыг хүсч байгаа. 

Харуносуке-кун/хүү/: Манайх гэр бүлээрээ байнга аяладаг. Гэхдээ би гэрийнхнийгээ бүгдийг нь Себуд авчрахыг хүсч байна. Би 2 дүүтэйгээ хамтдаа далайн түрлэг дээр гулгахыг хүсч байна. Тэд маань энд ирвэл бид бүгдээрээ аз жаргалтай байх болно. Би гэр бүлээ бүхэлд нь далайн ёроол, Себу дахь сайхан газруудад аваачмаар байна.

-Нилс англи хэлний ярианы ангийн талаар юу хэлэх вэ? Та оролцож буй сэдвүүдээ хэлж өгч чадах уу?

Харуносуке-кун/хүү/:

Би КАЛЛАН, Дуудлага, Үгсийн сан гэсэн 3 хичээлийг тус бүр 2 цагаар үздэг.