“МАСС АКАДЕМИ” ХАМГИЙН БОЛОМЖИТ ЗАРДЛААР ОРЧИНД НЬ ХЭЛ СУРАХ ГАРЦЫГ НЭЭЖ ӨГДӨГ

Англи хэлийг дэлхийн мэдээллийн цөмд нэвтрэх түлхүүр гэж тодорхойлдог. Тэгвэл дэлхий нийтийн хэл болсон Англи хэлийг хамгийн боломжит зардлаар орчинд нь эзэмших боломжийг өнгөрсөн хугацаанд “Масс Академи” “Англи хэлтэй Монгол залуус” хөтөлбөрөөрөө дамжуулан амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Коронавирус цар тахлын энэ нөхцөлд “Масс Академи” хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар тус академийн гүйцэтгэх захирал Я.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Та бүхэнд болон нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

Боловсрол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Масс академи” ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг академиудаас ялгарах давуу талын талаар яриагаа эхлүүлье?

- Манай “Масс академи” нь гадагшаа чиглэсэн боловсролын үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Өнгөрсөн хугацаанд бид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагаас ялгарах онцлог, давуу талаа бий болгож чадсан. Манай улсын хувьд боловсролын нүүдэл гадагшаа чиглэсэн. Залуучууд ялангуяа “Z” үеийнхэн гадны орнуудад сурах хүсэлтэй болсон. Гэтэл тэд яг сурах гэхээр хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь хэлний бэрхшээл байдаг. Мэдээж маш олон хэлний сургуулиуд манайд байгаа ч гэсэн учир дутагдалтай хэвээр байна. Дотоодын хэлний сургалтууд англи хэлний 4 ур чадварын хоёрыг нь орхигдуулаад байдаг. Яагаад гэхээр нэгдүгээрт орчин байхгүй учраас яриа хөгждөггүй. Яриа хөгжихгүй болохоор сонсгол байхгүй. Тэгэхээр манай залууст бичих, унших ур чадвар байдаг ч сонсох, ярих чадвар байдаггүй. Тиймээс залуучуудаа орчинд нь сургаж чанартай мэдлэг боловсролыг олгох үүднээс энэ талын судалгаануудыг бид нарийн хийсэн байгаа. Тухайлбал Сингапурт суръя гэхэд маш үнэтэй байдаг. Нэг сарын төлбөр гэхэд дунджаар 4500 доллар, Харин АНУ-ын хувьд долоо хоногийн 4 өдөр 2 цагийн хичээл авахад хамгийн хямддаа 1500 доллар байх жишээтэй. Тэгвэл Филиппин Улс юугаараа онцлог гэхээр Филиппинд сурахад өдрийн 8-13 цаг хичээл үзэх боломжтой. Мэдээж  мэргэжлийн багш нар хичээл заана. 50 хувьд нь групп хичээл орох бөгөөд нэг группэд 4-12 оюутан багтдаг. Тэгэхээр олон оюутанд групп хичээл ордоггүй гэсэн үг. Үлдсэн 50 хувьд нь багш оюутантай ганцаарчилсан байдлаар өдрийн 4-6 цагаар хичээл заадаг. Энэ бол маш том давуу тал.

“Масс академи” хамгийн боломжит зардлаар орчинд нь хэл сурах гарцыг нээж өгч байна

Манайд гэхэд ганцаарчилсан хичээл үнэтэй байдаг. Хамгийн доод тал нь цагийн 80 мянга байдаг. Гэтэл өнөөдөр Филиппинд өдөр бүр 4-6 цагийн англи хэлний хичээлийг ганцаарчилсан багштай болон 4-10 оюутантай групп хичээл ордог. Нэг ёсондоо тухайн оюутан бүрэн дүүрэн вакумжсан орчинд хэл сурах юм. Төлбөрийн хувьд Филиппиний дундаж үнэтэй сургуулийн сарийн төлбөр 1000-1800 долларын хооронд байдаг. Тэгвэл энэ төлбөрт юу багтах вэ? гэвэл өглөө, өдөр, оройн хоол болон дотуур байр, ажлын өдрүүдэд 8-13 цагийн хичээл, хувцас угаалга, цэвэрлэгээ гэх мэт үйлчилгээнүүд багтдаг байгаа. Тиймээс залуус маань үнэхээр гадаадад суръя гэж төлөвлөж байгаа бол хэлний бэлтгэлээ хангах хэрэгтэй. Тэгж байж өөрийн хүссэн сургууль, мэргэжлийн хичээлүүдээ шууд ойлгох хэмжээнд очно. Тэгэхээр тэр бэлтгэл ажлыг “Масс академи” хангаж өгдөг. Бид хамгийн боломжит зардлаар орчинд нь очиж хэл сурах гарцыг нээж өгч байгаагаараа давуу талтай. Бид нар Филиппиний сургуулиудыг маш сайн судалсан. Филиппиний Себүд гэхэд 100 гаруй хэлний сургууль байдаг. Эдгээр сургуулиудаас бид топ 30 сургуультай хамтын ажиллагаа тогтоогоод байна. Эдгээр 30 сургууль бүгд магадлан итгэмжлэгдсэн, хичээл зааж байгаа багш нар бүгд “TESOL”-ийн эрхтэй байдаг. “TESOL”-ийн эрхтэй багш нар бол дэлхийн хаана ч англи хэл заах эрхтэй байдаг. Тэр бол бас нэг давуу тал. Мөн бид тухайн суралцагч аялангаа сурахцах, вакумжсан сургалт авах зэргийг харгалзан үзэж зөвхөн монгол оюутнуудад зориулсан уян хатан хөтөлбөрийг бэлдүүлдэг байгаа. Бид Филиппиний бэлэн хөтөлбөрөөс сонгож суралцах бус, монголчуудын онцлогт тохирсон аргаар хэлийг сургах нөхцлийг “Масс академи” бүрдүүлж өгч байгаагаараа ялгардаг.

“Англи хэлтэй Монгол залуус” хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргээч? Хөтөлбөрийн хүрээнд Монголын хүний нөөцийн институттай хамтран ажиллах уу?

-“Масс академи” нь “Англи хэлтэй Монгол залуус” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүнийг филиппиний талын сургуулиуд маш сайн ойлгож олон боломжуудыг бидэнд олгож дэмжиж байна. Төслийн хүрээнд бид 5000 оюутанг сургах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр Монголын хүний нөөцийн институт салбарынхаа 1000 мэргэжилтэнг хөтөлбөрт хамруулахаар хамтын ажиллагаагаа эхлүүлж байна. Хүний нөөцийн салбар бие даасан шинжлэх ухаан төдийгүй маш том салбар. Аль ч байгууллагын хүний нөөц гэдэг тухайн байгууллагын тулгуур багана нь байдаг. Байгууллагын ажилтнуудыг яаж идэвхижүүлэх, ажлын бүтээмжийг яаж өндөр байлгах, тэд нарын ажлын гүйцэтгэлийг хэрхэн дээшлүүлэх, ур чадварыг нь яаж илүү ашиглах гэдэг дээр төвлөрч ажилладаг албан тушаал юм.

Хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдийг илүү мэргэшүүлье, тэд нарыг илүү чадавхижуулья гэдэг тал дээр хамтарч ажиллана

Тиймээс хүний нөөцийн мэргэжилтэн чадварлаг мэргэжлийн байж тухайн байгууллага амжилттай явдаг. Тэгэхээр энэ тал дээр “Масс академи” болон Монголын хүний нөөцийн институт хамтран ажиллахаар болж байна. Өнөөдөр коронавирусийн асуудлаас үүдэн бидний гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа ч гэсэн бид бизнесээ зогсоолгүй дотоодод ямар боломж байгааг харж тусгай байгууллагуудтай хамтарсан багцуудыг гаргаж ирсэн. Энэ удаа бид Монголын хүний нөөцийн институттай хамтраад хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдийг илүү мэргэшүүлье, тэд нарыг илүү чадавхижуулья гэдэг тал дээр хамтарч ажиллахаар болж байна.

Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд англи хэлний онлайн сургалт явуулна гэж ойлгосон?

Одоогийн байдалд бид нар онлайн хичээлийг санал болгож байгаа. Даяаршлагдсан өнөөгийн нийгэмд онлайнаар интернэтээр дамжуулж бид дэлхийн хаанаас ч хүссэн үйлчилгээгээ авч чадаж байна. Тэгэхээр өнөөдөр боловсролын үйлчилгээг бид “Face to face” сургалтаар бус онлайнаар хийе, яг салбарын мэргэжлийн англи хэлний хичээлийг заалгах боломж бүрдсэн. Бид зөвхөн Филиппин гэлтгүй АНУ-ын Санфранцискогийн сургуулиудтай онлайн сургалтуудыг нээж байгаа. Магадгүй АНУ-аас онлайн сургалт авах уу? эсвэл Филиппинээс онлайн сургалт авах уу? гэдэг сонголт байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

Онлайнаар англи хэлийг хамтдаа суралцъя! Цаашлаад бид гадаадад суралцах маш олон боломжийг нээж өгөх болно

“Масс академи”-аар дамжуулан онлайн сургалт авах боломжтой юу?

Одоогийн нөхцөл байдалд аль болох онлайн сургалтад залуус маань хамрагдаасай. Мэдээж цар тахлын нөхцөл байдал байнга үргэлжлэхгүй. Тиймээс одооноос онлайн сургалтад хамрагдсанаар коронавирусийн асуудал намжихад орчинд нь сурахад илүү хялбар байх болно. Онлайн сургалтыг хүмүүс үл ойшоосон байдлаар ханддаг. Тэгвэл бид үр дүнтэй сургалтыг санал болгож байна. Филиппиний онлайн сургалт гэхэд LIVE байдлаар хичээл орж болно. Тухайн суралцагч LIVE байдлаар хичээл заалгахыг хүсвэл багштайгаа цаг товлоод хичээлээ  орох  боломжтой. Бид аль болох уян хатан нөхцлүүдийг нарийн төлөвлөж гаргаж ирсээр байна. Тиймээс үнэхээр англи хэл сурахыг хүссэн бүх залуусыг “Масс академи”-д урьж байна. Онлайнаар англи хэлийг хамтдаа суралцъя! Цаашлаад гадаадад суралцах маш олон боломжийг нээж өгөх болно. Мэдээж хэлтэй бол хөлтэй гэдэг. Англи хэлтэй нөхцөлд залуус маань хүсээд байгаа тэр мэргэжлээрээ, тэр сургуульдаа сурах бүрэн боломж байгаа. Мөн бид  Хятадын их дээд сургууль, АНУ, Канад, Европын их дээд сургуулиудад зуучилна. Тэгэхээр залуус маань боловсролын асуудал, ялангуяа хэлний асуудлаа манай “Масс академи”-д  даатгаарай.

Та бүхний ажилд амжилт хүсье! 

Д.БАРТАНБААТАР: “МХНИ” ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААГААРАА ӨНДӨР ТҮВШИНД ЧАДАВХИЖСАН “МАСС АКАДЕМИ”-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

“Монголын хүний нөөцийн институт”-ийн гадагшаа чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхэлжээ. “Масс академи”-тай эхлүүлсэн хамтын ажиллагаа үүнд чиглэгдэж байгаа байх?

-Монголын хүний нөөцийн институт бол цэвэр хүний нөөцийн чиглэлийн институт буюу дипломын дараах боловсрол олгодог мэргэжлийн байгууллага юм. Үүн дотроо яг хүний нөөцийн менежментийн чиглэлээр мэргэшсэн байгууллага гэж хэлж болно. Хүний нөөцийн менежментийн чиглэлээр мэргэшсэн үйл ажиллагааны хүрээнд бид нар олон улс руу тухайлбал БНСУ, Япон, Австрали, ХБНГУ зэрэг улс оронтой гадаад хамтын ажиллагаагаа эхлүүлээд идэвхитэй явуулж байгаа. Ялангуяа Ази номхон далайн бүс нутаг руу эрчимтэй явуулж байна. Үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хүний нөөцийн менежментийн чиглэлээр хүмүүсийг мэргэшүүлэх үйл ажиллагаа явуулж байхад бидэнд тулгамддаг асуудлын нэг бол хэлний мэдлэг байдаг. Тиймээс бид дараагийн шатны сургалтад суух, гадаад харилцаагаа илүү өргөжүүлэх боломж гарцыг эрэлхийлж ирсэн. Энэ гарцыг бид олон улсын хүрээнд эрэлхийлж хайж байх явцдаа “Масс академи”-ийг олж мэдсэн. Тус академийн хувьд олон улс руу тэр тусмаа Филиппинийн маш олон их сургуулиудтай хамтран ажилладаг. Зөвхөн Филиппинээр зогсохгүй олон улсын бусад их сургуулиудтай холбоотой байдаг энэ байгууллагатай бид мэдээлэл солилцоод өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байна. “Масс академи” бол нэгэнт гадаад хэлийг чадавхижуулах түвшингээрээ олон улсад гарц нээж чадсан, чадавхижсан байгууллага.

“Масс академи” бол нэгэнт гадаад хэлийг чадавхижуулах түвшингээрээ олон улсад гарц нээж чадсан, туршлагатай байгууллага

Бизнесийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хүний нээсэн гарцыг ахиж эрэлхийлж хайхаас илүүтэй тогтворжсон, гадаад харилцаа нь жигдэрсэн, баталгаажсан олон жил олон арван залуусыг сургаж хөгжүүлсэн мэргэжлийн байгууллага хамт олонтой хамтарч ажиллах нь илүү үр ашигтай. Энэ үүднээс бид нар “Масс академи”-ийн хөтөлбөрүүдийн хүрээнд хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хүний нөөцийн менежментийн чиглэлээр гадагшаа, дотогшоо сургах онлайн сургалт хийх юм. “Масс академи” нь 5000 залуусыг англи хэлтэй болгох зорилт тавьсан хөтөлбөр боловсруулсан. Тэгвэл энэ 5000 залуусын 1000 залууг гадаад хэлний мэдлэг ур чадвартай хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн хөтөлбөрөөр хэрэгжүүлж, аян өрнүүлье гээд бэлтгэл ажилдаа орчихсон байна. Тэгэхээр Монголын хүний нөөцийн институт “Масс академи”-тай хамтран ойрын хугацаанд мянга орчим хүний нөөцийн мэргэжилтнүүдийг хамгийн боломжит хувилбараар англи хэлтэй болгох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг үг байдаг. Бизнес гэдэг зүйл хамтын ажиллагаагаар явдаг. Дэлхий өөрөө глобалчлагдсан аливаа ажил хамтарч хийгддэг. Тэгэхээр бизнесийн байгууллага тэр тусмаа хүний нөөцийн институт өөрөөр соён гэгээрүүлэх үүрэг байгууллага. Бидэнд бол хамтын ажиллагаа гэдэг чухал шүү хамтын ажиллагаа амжилтанд хүргэдэг гэдгийг харуулах үүднээс олон байгууллагатай хамтын ажиллагаа байгуулдаг. Үүний маань эхлэл, үүний маань нилээн том төлөөлөл нь “Масс академи” болж байгаад туйлын баяртай байна.

Монголын хүний нөөцийн институт “Масс академи”-тай хамтран “1000” хүний нөөцийн мэргэжилтнийг хамгийн боломжит хувилбараар англи хэлтэй болгох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Англи хэлний мэдлэг чадвар хүний нөөцийн мэргэжилтэнд хэр чухал вэ?

-Хүний нөөцийн менежер, хүний нөөцийн мэргэжилтэнд англи хэл гэдэг чухалаар барах уу? яагаад ингэж тодотгож байна гэхээр хүний нөөцийн мэргэжилтнүүд байгууллагын ажилтныг сонгон шалгаруулж авдаг. Ажлын зар дээрээ бид нар англи хэлний зохих мэдлэг, багаар ажиллах чадвар зэргээр ажилтанд шаардлага тавьдаг. Гэтэл шаардлага тавиад хэлтэй, чадвартай, туршлагатай хүн ажилд авна гэчихээд хүний нөөцийн мэргэжилтэн өөрөө англи хэлгүй бол өөрөө үлгэр дуурайлалгүй байна гэсэн үг. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг сонгон шалгаруулалтын түвшинд байхуйц, өөрөө мэргэжлийн түвшинд өөрийгөө сурж, хөгжүүлэхэд англи хэл зайлшгүй байх ёстой. Тоног төхөөрөмжинд тог цахилгаан хэрэгтэй байдаг шиг сурж хөгжих хамгийн том гарц бол хэл юм. Хэл гэдэг зүйл зайлшгүй болоод байна. Тиймээс бид нар олон улсын харилцаагаараа өндөр түвшинд чадавхижсан “Масс академи”-тай хамтарч байгаа юм.

Одоогийн нөхцөл байдалд уяалдуулж сургалтаа хэрхэн зохион байгуулах вэ?

-Цар тахалтай холбоотой гадагшаа сургалт, аялал, уулзалт зогсолтын байдалтай байгаа ч гэсэн дэлхий өөрөө хил хязгааргүй болсон. Цахим ертөнц, интернэт онлайн гэдэг зүйл байна. Тийм учраас англи хэлний сургалтыг бид нар яг гадаадад сурч байгаа юм шиг онлайнаар монголоос суралцах боломжийг гаргана.

Англи хэлний сургалтыг бид нар яг гадаадад сурч байгаа юм шиг онлайнаар монголоос суралцах боломж олгоно

Дээрээс нь олон улсын хүрээнд зөвхөн англи хэлний мэдлэгийг өгөхөөс гадна англи хэл дээр хүний нөөцийн мэргэжилтнүүдийн сургалт, мэдлэг мэдээллийг өгөх хөтөлбөрүүд ар араасаа үргэлжилнэ. Мэргэжлийн ур чадвараа ахиулах уулзалт, сургалтуудыг тасралтгүй хийх төлөвлөгөө байгаа. Тун удахгүй танай цахим сайтаар бид нар өөрсдийн амжилтыг хуваалцах өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.

“Масс академи”-тай цаашдын хамтын ажиллагаа юу байх вэ?

-Өөдрөгөөр төсөөлж, гутрангаар тооцоол гэж үг байдаг. Тэгэхээр бид нар өөдрөгөөр төсөөлж эхний ээлжинд нөхцөл байдалдаа тохируулж гадаад хэлний онлайн сургалтыг зохион байгуулна. Гэхдээ дэлхий энэ чигээрээ байхгүй. Манай институт олон улсын хүрээнд 7-14 хоног, 1 сарын хугацаатай хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байсан. Тэгвэл одоо бид “Масс академи”-тай хамтраад гадаад харилцаатай холбоотой байгууллагууд руу урт хугацааны сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодолтой байна. Мөн Хонгконг, Сингапур, Япон, БНСУ зэрэг орнуудын хүний нөөцийн чиглэлийн байгууллагуудтай манай хүний нөөцийн институт  хамтарч ажилладаг. Ази номхон далайн бүс нутаг руу магистр болон бусад чиглэлээр мэргэжил дээшлүүлэх гэж байгаа хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хэлний мэдлэгийг Филиппин дээр илүү суурилуулж, тэндээсээ бусад хэлний бүс нутаг руу шилжин суралцах боломжийг олгоно. Энэ гарц гаргалгааг бид нар эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг харгалзан үзээд Филиппин дээр илүү төвлөрсөн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Оюутнууд давхар онлайн сургалтад хамрагдаж хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Хүний нөөцийн институтын сургалтын үйл ажиллагаа, үндсэн сургалтууд, ахисан түвшний сургалтууд, танхимын сургалтууд, онцгой нөхцөл байдалтай холбоотой онлайн сургалтууд идэвхижсэн. Гэхдээ бүх сургалтууд Монгол хэл дээр явагдаж байгаа. Тэгвэл одоо олон улсын экспертүүдийн онлайн сургалтуудад маань орж ирнэ. Мэдээж үе шатаасаа шалтгаалаад цэвэр англи хэл дээр орж болно. Эсвэл англи хэлээр орсон хичээлийг синхрон орчуулгатайгаар явуулах боломжтой. Бид Монголоосоо гаралгүй дэлхийн боловсролыг эзэмших боломжийг эрэлхийлж байна. Энэ боломж, гарцаа олсон гэдэгтээ ч итгэлтэй байна.

Ярилцсан танд баярлалаа.