Онлайнаар суралцах болон Танхимын сургалтанд хамрагдахын ялгаа

Мэдээллийн технологи, интернетийн үсрэнгүй хөгжил хүмүүсийн үйл ажиллагааны олон хэлбэрийг, түүний дотор сурах, сургах чиглэлд төрөл хэлбэрийг өргөжүүлэн, хялбаршуулж байна. Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломж хүн бүхэнд илүү нээлттэй болж сургалтын хэлбэрээ хүртэл сонгох боломжтой болсон үед тэнхимийн сургалт болон онлайн сургалтад хамрагдахын ялгаа болон аль, алинийх нь давуу болон сул талыг хүргэж байна. 

Цаг хугацаа: 

Онлайн сургалт: Онлайн сургалт нь илүү уян хатан бөгөөд та хүссэн үедээ  ажил гэр гээд хаанаас ч хичээлээ үзэх боломжтой. Мөн та хичээлийн хөтөлбөрөө өөрийн цаг завандаа тохируулж сурах боломж байдаг. 7 хоногийн аль аль өдрүүдэд хичээлээ үзэх вэ ? Өдрийн аль цагт надад цаг зав гардаг билээ? гэх мэтчилэн өөрийн цаг завандаа тохируулж сурна. 

Тэнхимийн сургалт: Тэнхимийн сургалтын нэг онцлог нь тогтсон цагуудад сургалтандаа хамрагдах боломжтой байдаг. Мөн хичээллэх хугацаа нь харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл онлайнаар та хичээлээ 50 минут үзэх боломжтой бол тэнхимийн сургалт нь тухайн цаг хугацаандаа тухайн өдрийн хичээлийг л үзэх боломжтой юм. Та тэнхимийн сургалтанд суух бол өөртөө зайлшгүй тогтсон өдрүүдэд цаг зав гаргаж сургууль дээрээ очих шаардлага үүснэ. 

Хэлний мэдлэг шаардагдах байдал:

Онлайн сургалт: Гадаад багштай англи хэлний сургалтуудын хувьд Монгол улсад Гадаад багштай ГАНЦААРЧИЛСАН онлайн сургалт маш ховор бөгөөд оюутны өөрийн хэлний мэдлэг чадварын түвшнээс хамаарч гадаад багш орох нөхцөл үүсдэг. Мөн ихэнх онлайн сургалт 4-6 хүний бүрэлдэхүүнтэй группээр явагддаг нь АНХЛАН СУРАЛЦАГЧ нарт төвөгтэй, хэцүү санагддаг. Тиймээс Филиппиний онлайн сургалтанд та сууснаар өөрийн яг байгаа түвшнээсээ үргэлжлүүлэн сурах бөгөөд, унаган Англи хэлтэй Филиппин багшаас хичээл авснаар илүү үр дүнтэй байх болно.

Тэнхимийн сургалт: Сургалтын онцлогоос хамааран харилцан адилгүй хэлний мэдлэгийн түвшин шаардана. Гэхдээ сургалтууд Монгол, гадаад багш нартай орох тул танд тийм ч хүндрэлтэй асуудлууд тулгарахгүй. 

Боломж: 

Онлайн сургалт: Онлайн сургалтын нэг сул тал нь зайлшгүй хэрэгтэй хичээлийн тоног төхөөрөмж. Мэдээж та хичээлээ илүү сайн судлахын тулд спикер, суурин компьютер эсвэл нотебук  хэрэгтэй болно. Мэдээж хамгийн том зүйл бол та интернэтийн асуудлаа найдвартайгаар шийдэх хэрэгтэй болно. Төлбөр төлж захиалчихаад багахан хэмжээний интернэт гацах, удааширалтай байх зэргээс болоод багшийн ярьсныг ойлгохгүй, сонсохгүй гэх мэт асуудал гарвал таны мөнгө болоод цаг хугацаанд хайран биш гэж үү. Харин хамгийн том давуу тал нь та хичээлээ ойлгохгүй бол хэн нэгнээс ичих санаа зовох зүйлгүйгээр багшаасаа асуух боломжтой. Багштайгаа 2 лахнаа харилцан ярилцаж болно. Мөн үзсэн хичээлээ ухрааж үзэх, нөхөж харах гэх мэт зүйлийг хийж болох давуу талтай. 

Тэнхимийн сургалт: Та өөрийн ойлгохгүй зүйлээ тухай бүрт нь багшаасаа асууж харилцан ярилцаж илүү өргөн хүрээнд мэдээллээ авах боломжтой. Бас гадаад багштай нүүр тулж ярилцана гэдэг юутай ч зүйрлэшгүй давуу тал юм. 

Хамт олон: 

Онлайн сургалт:  Онлайн сургалтад дэлхийн өнцөг булан бүрээс суралцагчид хамрагдах ч та онлайнаар найз нөхөдтэй болох боломжтой. Хамт нэг анги тэнхимд сууж суралцаагүй ч та skype, facebook, wechat гэх мэт сошиал сувгуудаар холбогдож, найзын хүрээгээ орон орны хүмүүсээр нэмж болно.

Тэнхимийн сургалт: Нэг анги танхимд суралцан, хичээлийн сэдэв бүртэй холбоотой сонирхолтой сэдвүүдээс эхлэн, хувийн сонирхол, ажил мэргэжил гээд бүхий л сэдвээр амьд харилцаа үүсгэн ярилцах боломжтой бөгөөд хамт олноороо арга хэмжээ зохион байгуулж болно. 

Дадлага: 

Онлайн сургалт: Дадлага хийх орчин болон боломж бага.

Тэнхимийн сургалт: Анги тэнхим, сургалтын хэрэгслээр хангадаг тул тухайн сэдэв бүрт дадлага хийх боломжтой. 

Үр өгөөж: 

Онлайн сургалт: Хүссэн үедээ хичээлээ үздэг, гадаад хэлний мэдлэг шаарддаг байдал нь хичээлийн төгсгөл дэх үр дүнг бууруулах гол шалтгаан болдог.  Хэлний бэрхшээлээс үүдэн хичээлийг бүрэн ойлгохгүй байх, анги тэнхимгүйгээс шалтгаалан дадлага хийж чадахгүй байдал нь үр өгөөжийг бууруулдаг. Гэхдээ эцсийн үр дүн нь та ямар ч орны хүнтэй ажил бизнесийн хувьд ч, өөрийн яррианы ур чадварын хувьд ч гадаад хүнтэй чөлөөтэй харилцан ярианд орж чадна. Филиппиний Англи хэлний сургуулиудын ОНЛАЙН ХИЧЭЭЛ-ийг авснаар таны Англиар сонсох, англиар ойлгох, англиар харилцан ярианд оролцох чадварууд хамгийн үр өгөөжтэйгээр сайжирна. Та англи хэлний мэдлэгтэй ч ярьж чадахгүй, гадаад хүнтэй харилцаж чадахгүй байвал ГАНЦААРЧИЛСАН ОНЛАЙН СУРГАЛТ сонгохыг санал болгож байна. 

Тэнхимийн сургалт: Багшын ур чадвар, сургалтын хэрэгсэл, өөрийн хичээл зүтгэлээс хамааран харилцан адилгүй ч илүү үр дүнтэй. Хэлний мэдлэг шаардахгүй байдал, багшын тусламж, хамт олон, уян хатан бус цаг нь үр өгөөжтэй сургалтын үндэс болдог.

 

Филиппин улсын Шилдэг хэлний сургуулиудын #ОНЛАЙН сургалтын бүртгэл явагдаж байна.

ОНЛАЙН АНГЛИ ХЭЛНИЙ ХҮРЭЭЛЭН

Та өөрийн биеэр очиж суух шаардлагагүй бөгөөд гадаад явж суралцснаас харьцангуй хямд.

Ажил, гэр дэлхийн хаанаас ч хичээлээ үзэж болно.

Та ажлангаа суралцах бүрэн боломжтой.

цаг завандаа тохируулж сургалтын хөтөлбөрөө гаргаарай.

Аль ч түвшний хүмүүс хамрагдах боломжтой

Бидэнтэй холбогдох

Утас : 9911-6555, 9910-4177, 9904-4075

веб хуудас: www.massacademy.mn

имэйл : marketing@massacademy.mn

Хаяг : Баруун 4 зам Гранд Плаза 9 давхар 901 тоот