ОНЛАЙН СУРГАЛТЫН ТАЛААРХ НИЙТЛЭГ АСУУЛТУУД

Масс академийн гадаад багштай ГАНЦААРЧИЛСАН онлайн сургалтын талаар хамгийн их асууж байгаа асуултуудыг орууллаа. Таны сонирхсон асуулт энд байхгүй байвал бидэнд  коммент үлдээгээрэй. ОНЛАЙН СУРГАЛТЫН ТАЛААРХ НИЙТЛЭГ АСУУЛТЫГ ОРУУЛЛАА.

 

Багш нар нь ямар вэ?

Унаган Англи хэлтэй Филиппин багш нар хичээлийг орно. Бусд хэлний төвүүд болон сургалтууд нь оюутны өөрийнх нь англи хэлний түвшин сайн муу эсхээс шалтгаалж гадаад багш орох эсэх нь шийдэгддэг бол манай бүх сургалт дандаа Филиппин багш нар байгаа. Филиппин багш нарын ЗААХ АРГА БАРИЛ ҮНЭХЭЭР САЙН.

 

Ямар ямар сургуулиудын онлайн хөтөлбөр байгаа вэ ? 

Масс академи дээр Филиппин улс дахь QQEnglish, ApiBeci, EVAcademy, Winning English School гэсэн 4 сургуулиудын онлайн хөтөлбөр явагдаж байна. Гэхдээ манай хамгийн эрэлттэй сургууль одоогоор Winning English School байна. Ирж сууж үзсэн бүх л хүн тус сургуулийн багш нарын хичээлийг хамгийн ойлгомжтой байна гэдэг.

 

Англи хэлний бүр А-ч байхгүй хүн тэгээд ойлгох уу? А-ч байхгүй байж шууд гадаад багштай ярина гэхээр боломжтой гэж үү ? 

Айсан хүнд аргал ч хөдөлнө гэгчээр Хүн бүр тэгж ярьдаг. Эхний хичээл эхлэнгүүт сандарч эхлээл, 20 минутын дараа биеэ сулладаг. 7 хоногийн дараа бүр сайжирна. Та хэл сурах гэж байгаа л бол өөртөө тэр гадаад орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Хил хаалттай энэ үед гадаад явж чадахгүйгээс л хойш ОНЛАЙНААР ГАДААД ХҮНТЭЙ ЯРИЛЦ, СУРАЛЦ. Тэрний дараа үр дүнг нь хараарай.

 

Гадаад багш нар нь тэгээд Монголоор ярих уу? Яаж ойлгуулах вэ?

Ёстой үгүй. Филиппин багш нар маань нэг ч Монгол үг өгүүлбэр хэлж чадахгүй. Гэхдээ тэд Монгол оюутнуудад зориулсан маш олон сургалтын материалтай байгаа. Багш нарын хувьд ойлгуулах арга барилыг сайн эзэмшсэн байдаг.

 

Хичээлийн цаг, хугацаа?

Хичээл 50 минутаар өдөрт 1 удаа орно. Долоо хоногийн хэдэн өдөр хичээллэх сонголтыг та өөрөө хийнэ. Жишээлбэл 7 хоногийн 2 өдөр, эсвэл 3 өдөр, 5 өдөр гэх сонголтууд байгаа.

Мөн та долоо хоногийн аль гарагуудад хичээлээ үзхээ өөрөө сонгоно. Хичээлийн цагийг өглөөний 08:00-21:00 цагийн хооронд сонгоно.

Сургалтын төлбөр:

Суралцагчийн өөрийнх нь хичээллэх өдөр хугацанаас хамаараад 96-300 долларын хооронд байна.

Төгсөөд сертификат авах уу?

Онлайн сургалт сертификатгүй байгаа. Харин хил нээгдсэний дараа очиж сураад сертификатаа аваарай. 

Түвшин тогтоох шалгалтыг яаж авах вэ?

Түвшин тогтоох шалгалт үнэ төлбөргүй Төв оффис дээр өдөр бүр явагдаж байна. Ш алгуулагчид урьдчилаад 99116555, 99104177 дугаарт холбогдож бүртгүүлнэ. Шалгалтыг Филиппин дэх сургуулиудын багш нар өөрсдөө авна. 

Ямар насны хүмүүс сурч болох вэ?

Манай дээр хичээл аваад сурч байгаа суралцагч нарын хувьд одоогоор хамгийн бага нь 6-р ангийн хүүхэд байна. Ямар насны хүн сурах эсхээсс шалтгаалж сургуулиудын маань хөтөлбөр өөр өөр байгаа. 

  • Дунд сургуулийн сурагчдад зориулсан ЯРИА, СОНСГОЛ, ДҮРЭМ голчилсон хөтөлбөр
  • Бага насны хүүхдүүдэд зориулсан KIDS ESL хөтөлбөр
  • Насанд хүрэгчдэд зориулсан - Ерөнхий англи хэлний Суурьгүй анхан болон Суурьтай анхан шатны хөтөлбөр
  • IELTS-ийн бэлтгэл анги 
  • Бизнесийн англи хэл /25-с дээш насныханд/
  • Мэргэжлийн англи хэл /18-с дээш насныханд/ гэсэн хичээлүүд орж байна. 

ТА ЯГ ОДОО ОНЛАЙН СУРГАЛТЫН ТАЛААР СОНИРХОЖ БАЙВАЛ 99116555, 99104177 ДУГААРТ ХОЛБОГДООРОЙ.