ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Филиппин улсын Англи хэлний сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Масс академи" ХХК нь TOP GENIUS боловсролын төвтэй хамтран ажиллах "ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ" байгууллаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь Дэлхийн номер 1 хэл болох Англи хэлийг Монголынхоо мянга мянган залууст хамгийн дөт өвөрмөц арга барилаар эзэмшүүлэх, хялбар-аюулгүй орчинд сурах боломжийг бий болгох, англи хэлийг хамгийн хямд зардлаар маш богино хугацаанд орчинд нь очиж сурах ажлыг хамтран зохион байгуулахад оршино. 

Талууд англи хэлний ярих, сонсох, бичих, дүрэм, үгсийн сан, дуудлага, унших гэсэн 7 ур чадварыг нэгэн зэрэг эмх цэгцтэйгээр төрөлх хэл шигээ сурах хүсэл эрмэлзлэлтэй хүн бүрийг өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн хамгийн хямд өртгөөр сурахад нь туслах, мэдээ мэдээллээр хангах, Филиппин улсын Англи хэлний сургуулиудын богино, дунд болон урт хугацааны хөтөлбөрт хамрагдахад нь туслах гүүр нь болж ажиллах үйл ажиллагааг хамтран явуулах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд санал болгож буй сургалтууд: 

ESL Daily English

Өдөр тутамд байнга хэрэглэгддэг өгүүлбэрүүдээр харилцан ярианы хэлбэрээр заана. Та бичиж сурснаа ярьж чадахгүй байх, сонсоод ойлгосон боловч эргүүлээд хариулж чадахгүй байх зэрэг бэрхшээлүүд тулгардаг бол дараах хичээл нь маш үр дүнтэй. 

Callan Method

Англи хэлийг ердийн аргаас 4 дахин хурдан сургах арга барил гэдгээрээ дэлхийн 45 оронд хамгийн шилдэг хэмээн шалгарсан арга зүй. Зөвхөн хичээлийн цаг дээр багшийн зааж буй үг хэллэгийг олон дахин давтаж хэлснээр Англи хэлийг тархинд автоматаар суулгах арга барил юм. 

Business English

Компанийн Ахлах менежер, CEO-ууд,  төрийн албан хаагч нарт зориулсан. Тэдний бизнесийн орчинд хэрэглэгдэх яриа, бичиг, үгс, дүрэм гэх мэт ур чадварыг эзэмшүүлнэ. Гарааний бизнес гээд, өөрийн ажил мэргэжилд зайлшгүй хэрэглэгдэх үг хэллэгийг та тус хичээлээс авах болно. 

Topic Conversation

Олон төрлийн сэдвээр сэдэвчилсэн ярианы сургалт орно. Тухайн хичээл нь түвшин түвшингээр системтэй явагдах учраас өргөн хүрээнд ярих чадвар нэмэгдэнэ. 

IELTS

IELTS шалгалтанд бэлдэж, өөрийн зорьсон оноондоо хүрэхийг зорьж буй хүмүүст зориулсан.  Тус хөтөлбөрийн курст сурах хугацаа доод тал нь 12 долоо хоног болон түүнээс дээш байна.  

KIDS ESL

Өсвөр үе болон дунд сургуулийн сурагчдад зориулсан англи хэлний хичээл нь таны хүүхдэд Англи хэлний суурийг зөв суулгаж өгхөөс гадна. Англиар чөлөөтэй өөрийгөө илэрхийлж сурах, ойлгох, бичих чадваруудыг эзэмшүүлнэ. 

Дээрх бүх сургалтуудыг та Америк, Англи, Австрали гэх мэт өндөр өртөгтэй орнуудад сурах өртгөөс хэд дахин хямд өртгөөр "Азидаа англи хэлний ур чадвар, заах арга зүйн барил"- аараа нэгдүгээрт ордог Филиппиний Англи хэлний Кэмпүүд гэгдэх Олон улсын сургуулиудиас авах боломжтой юм. Та магадгүй хил хаалттай учир сурах боломжгүй гэж бодож байгаа бол тийм биш юм. Филиппиний шилдэг Англи хэлний сургуулиуд нь хил хаалттай, гадагшаа гарах боломжгүй байгаа энэ цаг үед Монгол оюутнуудад хичээлээ онлайнаар өгч байна. Та ажил, гэр, кофе шоп гээд хаанаас ч хичээлээ цаг алдалгүй авах боломжтой бөгөөд яг л орчинд нь очсон мэт багштайгаа 2-лахнаа хичээллэнэ. Дашрамд дурьдахад Филиппиний англи хэл, Филиппин багш нарын заах арга зүй, англи хэлний ямар ч мэдэгдэхүүнгүй хүнтэй харилцах, тэдэнд ойлгуулах чадвар нь Азидаа нэгдүгээрт орж байна. 

"ИХИЙГ СУРААД ИРЭЭДҮЙГ БҮТЭЭ"-Х ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭНИЙГ БИД ӨНӨӨДРӨӨС БЭЛДЭХ УЧИРТАЙ. 

 

Бидэнтэй холбогдох : 9911-6555, 9910-4177

Хаяг: : Баруун 4 зам Гранд Плаза 9 давхар 901