Масс Академи ХХК нь Эрин эверест интернэшнл сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

МАСС АКАДЕМИ ХХК НЬ ДОТООДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨТГӨН ЭРИН ЭВЕРЕСТ ИНТЕРНЭШНЛ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖ ХАМТЫН ГЭРЭЭНИЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Санамж бичгийн зорилго нь англи хэлийг ирээдүй болсон хүүхэд бүрт багаас нь төрөлх хэл шиг нь сургах, хямд зардлаар хэлний хоцрогдолыг арилгах, гадаад багштай зөв суурь мэдлэг эзэмшүүлэхэд оршино. 

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар дэлхий даяар тархаад буй цар тахлын үед сурагч бүрийнхээ боловсролыг хоцрогдуулахгүйд анхаарч англи хэлний хичээлдээ шамдан суралцах  онлайн сургалт нь тус сургуулийн хүүхэд бүхэнд нээлттэй болж байгаа юм.

Гадаад багштай англи хэлний хөтөлбөр нь богино хугацаанд илүү ихийг сургадаг үр дүнтэй сургалт билээ. Сурагчид ганцаарчилсан болон групп хичээлийг сонгон суралцах боломж нээлттэй.